Израил–Ливанд гал зогсож, АНУ–Ираны хэлэлцээ сэргэх хүлээлт үүсэв
Израил болон Ливаны хооронд 10 хоногийн гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээр Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал намжих хүлээлт нэмэгдэж, АНУ болон Ираны хоорондын хэлэлцээ дахин үргэлжлэх боломж үүсээд байна.
Доналд Трамп гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа “Ирантай тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна” хэмээн мэдэгдэж, ойрын өдрүүдэд талууд дахин уулзаж магадгүйг онцоллоо.
АНУ-ын зүгээс энэхүү гал зогсоох хэлэлцээрийг илүү өргөн хүрээний энхийн хэлэлцээ рүү шилжүүлэхийг зорьж байгаа ч АНУ ба Ираны хоорондын хэлэлцээний гол зангилаа асуудал хэвээр байна. Тухайлбал, Ираны цөмийн хөтөлбөрийн хугацаа, хязгаарлалт, мөн олон улсын хориг арга хэмжээг цуцлах асуудал дээр талууд байр суурийн зөрүүтэй байгаа ба Ормузын хоолойн асуудал хэлэлцээний төвд хэвээр байна. Ираны зүгээс уг хоолойг бүрэн нээхийг байнгын гал зогсоох баталгаа, олон улсын баталгаатай холбон үзэж байгаа бол АНУ-ын тал үүнийг яаралтай, нөхцөлгүйгээр нээх шаардлага тавьж байна.
Ийнхүү бүс нутгийн геополитикийн нөхцөл байдалд эерэг дохио гарч эхэлсэн ч бодит энхийн тохиролцоо хараахан баталгаажаагүй байгаа нь хөрөнгө оруулагчид болон зах зээлийн хувьд тодорхойгүй байдал хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
