Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

БНХАУ зээлийн суурь хүүгээ хэвээр нь хадгаллаа.

БНХАУ зээлийн суурь хүүгээ хэвээр нь хадгаллаа.

БНХАУ зээлийн суурь хүүгээ хэвээр нь хадгаллаа.

БНХАУ-ын Төв банк буюу People's Bank of China зээлийн суурь хүү болох LPR-г 11 дэх сардаа дараалан өөрчлөлтгүй хадгалллаа. Тодруулбал, нэг жилийн хугацаатай LPR 3.0%, орон сууцны зээлийн жишиг болдог таван жилийн LPR 3.5% хэвээр үлдсэн байна.

Энэхүү шийдвэр нь 2026 оны эхэнд Хятадын эдийн засгийн өсөлт харьцангуй сайн гарсантай холбоотой. Тус улсын эдийн засаг I улиралд 5%-иар өссөн нь өмнөх улирлын 4.5%-иас нэмэгдэж, жилийн зорилтот түвшний дээд хязгаарт хүрсэн үзүүлэлт боллоо. Үүнтэй зэрэгцэн дефляцийн дарамт суларч, үйлдвэрийн үнийн индекс гурван жил гаруйн дараа анх удаа өсөлт үзүүлсэн бол хэрэглээний инфляц мөн нэмэгдсэн нь мөнгөний бодлогыг сулруулах яаралтай шаардлагыг бууруулж байна.

Гэсэн хэдий ч гадаад орчны эрсдэл нэмэгдэж байна. Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөж, эрчим хүчний зардлыг нэмэгдүүлснээр Хятадын эдийн засгийн цаашдын төлөвт тодорхойгүй байдал үүсгэж байгаа юм. Ийм нөхцөлд бодлого тодорхойлогчид яаравчилсан арга хэмжээ авахын оронд нөхцөл байдлыг ажиглах стратеги баримтлах хандлагатай байна.

Товчхондоо, Хятад улс одоогоор эдийн засгийн өсөлтөө хадгалж чадсан ч гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед бодлогын хүүг бууруулахгүйгээр ажиглах байр суурийг баримталж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.