OpenAI үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхээр боллоо
Microsoft болон OpenAI хамтын ажиллагааныхаа нөхцөлийг шинэчилж, өмнө нь Microsoft-д олгогдож байсан давуу эрхийг бууруулж буюу non-exclusive болгон OpenAI өөрийн AI загвар, бүтээгдэхүүнийг Amazon болон Google-ийн cloud платформуудаар дамжуулан санал болгох боломж бүрдлээ.
Энэхүү өөрчлөлт нь OpenAI-ийн хувьд зах зээлд хүрээгээ тэлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой алхам болж байна.
Харин Microsoft-ийн хувьд OpenAI-тай түншлэлээ хадгалж, 2032 он хүртэл технологийн лиценз эзэмших, мөн тодорхой орлогын хувь хүртэх нөхцөл хэвээр үлдэж байна. Үүний зэрэгцээ компани өөрийн AI загваруудыг хөгжүүлэх, Copilot бүтээгдэхүүнүүддээ илүү их нөөц чиглүүлэх замаар OpenAI-аас хамааралтай байдлаа бууруулах бодлого баримталж байна.
Ийнхүү хоёр талын шинэчилсэн гэрээ нь AI болон cloud зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, томоохон технологийн компаниудын стратегид шинэ боломжийг бий болгож байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
