Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Технологийн аваргуудын тайлан хүлээлтээс давлаа

Технологийн аваргуудын тайлан хүлээлтээс давлаа

Технологийн аваргуудын тайлан хүлээлтээс давлаа

АНУ-ын технологийн томоохон компаниудын улирлын тайлан зах зээлд хүчтэй нөлөө үзүүлсэн ба нэг зүйл тодорхой харагдлаа. Зөвхөн ашиг, орлогын өссөн үзүүлэлт хангалтгүй, харин ирээдүйн хөрөнгө оруулалтын зардал ба хүлээлт зах зээлийг хөдөлгөж байна.

Энэ удаагийн тайлангийн үеэр “Magnificent 7”-ийн гол тоглогчид болох Alphabet, Microsoft, Amazon, Meta Platforms зэрэг компаниудын ихэнх нь хүлээлтээс давсан гүйцэтгэл үзүүлсэн ч хувьцааны ханшийн хөдөлгөөн зөрүүтэй байв.

Тайлангийн гол үзүүлэлтүүд:

  • Microsoft: EPS $4.27 (таамаглал $4.07), орлого $82.89 тэрбум → +4.9%
  • Amazon: EPS $1.56 (таамаглал $1.60), орлого $181.52 тэрбум → -2.5%
  • Meta: EPS $7.31 (таамаглал $6.71), орлого $56.31тэрбум → +8.9%
  • Alphabet: EPS $5.11 (таамаглал $2.64), орлого $109.90 тэрбум → +93.6%
  • Qualcomm: EPS $2.65 (таамаглал $2.56), орлого $10.60 тэрбум → +3.5%

Гэсэн хэдий ч зах зээлийн хариу үйлдэл харилцан адилгүй байв. Тайлангийн танилцуулгын дараа, Alphabet-ийн хувьцаа 5-7%-иар өсөж шинэ дээд түвшинд хүрсэн бол Amazon болон Meta-ийн хувьцаа тус бүр 6-7%-иар буурсан байна. Харин Microsoft-ийн хувьцаа бараг өөрчлөлтгүй хадгалагджээ.

Энэ зөрүүтэй хөдөлгөөний гол шалтгаан нь тайлангийн бодит үзүүлэлт бус, харин ирээдүйн зардал болон хүлээлт байв. Компаниудын ихэнх нь хиймэл оюун ухаан, дата төв, cloud дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа огцом нэмэгдүүлж байгаагаа мэдэгдсэн. Жишээлбэл, Alphabet хөрөнгө оруулалтын зардлаа $190 тэрбумд хүргэхээр төлөвлөсөн бол Meta жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө $125–145 тэрбум болгож өсгөсөн байна.

Үүнээс гадна, Qualcomm дата төвийн чипийн шинэ гэрээний нөлөөгөөр 13%-иар өссөн бол Ford компани хүлээлтээс 230%-иар өндөр ашигтай ажилласнаар хувьцааны ханш нь огцом өсөв.

Ийнхүү энэ улирлын тайлангийн үеэр зах зээл нэг зүйлийг тодорхой харуулсан нь өмнөх гүйцэтгэлээс гадна ирээдүйн стратеги, хөрөнгө оруулалтын чиглэл нь хувьцааны үнэлгээнд голлох нөлөө үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.