Apple компанийн хувьцааны өсөлт үргэлжилнэ.
Apple компани 2026 оны санхүүгийн 2-р улиралд зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлт тайлагнаж, нийт орлого нь $111.18 тэрбум, нэгж хувьцаанд ногдох ашиг нь $2.01 хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 17%-ийн өсөлт бөгөөд тайлан гарсны дараа хувьцааны ханш өссөн байна. iPhone-ийн орлого таамгаас бага гарсан ч Mac, iPad болон Services сегментүүд хүчтэй өсөлт үзүүлжээ. Ялангуяа үйлчилгээний орлого $30.98 тэрбум хүрсэн нь компанийн ашигт ажиллагааг дэмжсэн байна. Apple ирэх улиралд орлогоо дахин 14%-17% өснө гэж төсөөлсөн нь шинжээчдийн хүлээлтээс өндөр байлаа.
Мөн компани $100 тэрбумын хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр баталж, ногдол ашгаа 4%-иар нэмэгдүүлэв. Тим Күүк CEO албан тушаалаасаа бууж, түүний оронд John Ternus томилогдох гэж байгаа бөгөөд шинэ удирдлагын үед Apple-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ирээдүй хүчтэй хэвээр гэж онцолжээ. Түүнчлэн Apple Google-ийн Gemini AI загвартай хамтран Siri хөгжүүлж байгаа бөгөөд судалгаа хөгжүүлэлтийн зардлаа 33%-иар өсгөсөн нь хиймэл оюун ухаанд томоохон хөрөнгө оруулалт хийж буйг харуулж байна.
Нийтдээ Apple-ийн өсөлтийг зөвхөн iPhone биш, харин үйлчилгээний бизнес, Mac бүтээгдэхүүн, AI-ийн ирээдүйн боломж болон хувьцаа буцаан худалдан авах бодлого дэмжиж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
