Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Гал зогсоох хэлэлцээр “амь тариатай” байдалд байна

Гал зогсоох хэлэлцээр “амь тариатай” байдалд байна

Гал зогсоох хэлэлцээр “амь тариатай” байдалд байна

Доналд Трамп Ираны энхийн саналд өгсөн хариуг эрс няцааж, хоёр талын гал зогсоох тохиролцоо “амь тариатай” түвшинд хүрснийг мэдэгдлээ. Түүний хэлснээр Ираны байр суурь нь талуудын хоорондын зөрүүг улам гүнзгийрүүлж, дайныг зогсоох боломжийг сулруулж байна.

Ираны зүгээс дайныг бүх фронтоор зогсоох, АНУ-ын далайн бүслэлтийг цуцлах, эдийн засгийн хоригийг цуцлах, газрын тосны экспортыг сэргээх, мөн дайны хохирлын нөхөн төлбөр шаардаж буй. Үүнээс гадна Тегеран Ормузын хоолойн хяналтад өөрийн бүрэн эрхийг баталгаажуулахыг онцолж байна.

Дайнаас өмнө дэлхийн газрын тос, хий нийлүүлэлтийн ойролцоогоор 20% нь энэ хоолойгоор дамждаг байсан бол одоо тээвэр “дуслын” хэмжээнд хүрч буурсан байна. Сүүлийн долоо хоногт цөөн тооны танкерууд нууц горимоор (байршил тогтоогчоо унтрааж) хоолойг нэвтрэх оролдлого хийжээ.

Нөгөө талд, АНУ дотооддоо ч дарамтад орж байна. Судалгаагаар америкчуудын дийлэнх нь дайны зорилгыг тодорхой ойлгохгүй байгаа бөгөөд шатахууны үнэ өссөн нь улс төрийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа байна.

Ийнхүү дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч бодит байдал дээр цэрэг, эдийн засгийн дарамт зэрэгцэн үргэлжилж, зөрчил ойрын хугацаанд шийдэгдэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.