Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Alibaba AI-д илүү их хөрөнгө оруулна: Ашиг хоёрдугаарт, зах зээлийн ноёрхол нэгдүгээрт

Alibaba AI-д илүү их хөрөнгө оруулна: Ашиг хоёрдугаарт, зах зээлийн ноёрхол нэгдүгээрт

Alibaba AI-д илүү их хөрөнгө оруулна: Ашиг хоёрдугаарт, зах зээлийн ноёрхол нэгдүгээрт

Хятадын технологийн аварга Alibaba хиймэл оюун ухаанд хийх хөрөнгө оруулалтаа анхны төлөвлөгөөнөөс давуулан нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Тус компани өмнө нь гурван жилийн хугацаанд 380 тэрбум юань зарцуулахаар төлөвлөж байсан ч AI-ийн өрсөлдөөнтэй холбоотойгоор cloud дэд бүтэц болон технологийн чадавхдаа илүү их хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзжээ.

Сүүлийн улиралд компанийн орлого 3%-иар өссөн ч зах зээлийн хүлээлтээс бага гарсан байна. Гэсэн хэдий ч AI болон cloud бизнесийн ирээдүйн өсөлтийн талаарх эерэг төсөөлөл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хувьцааны ханш өсөхөд нөлөөлжээ. Ялангуяа Cloud Intelligence-ийн орлого жилийн дүнгээр 38%-иар өссөн бөгөөд AI бүтээгдэхүүнүүд дангаараа cloud бизнесийн гадаад орлогын 30%-ийг бүрдүүлсэн нь энэ салбар Alibaba-ийн гол өсөлтийн хөдөлгүүр болж байгааг харуулж байна.

Гүйцэтгэх захирал Эдди Вугийн онцолсноор компанийн стратегийн үндсэн зорилго нь богино хугацааны ашиг бус, харин зах зээл дэх байр сууриа тэлж, урт хугацаанд ноёрхлоо бататгах явдал аж. Тиймээс AI болон cloud технологид хийж буй өндөр зардал нь ашигт ажиллагаанд түр хугацаанд дарамт үзүүлж байгаа бөгөөд улирлын ашиг огцом буурсан байна. Гэсэн ч компанийн зүгээс ойрын нэгээс хоёр улиралд cloud бизнесийн ашигт ажиллагаа сайжирч, AI хөрөнгө оруулалтын үр өгөөж илүү тодорхой болно гэж үзэж байна.

Цаашид Alibaba AI-ийг өөрийн гол өсөлтийн тулгуур болгон хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд ойрын хугацаанд AI-тэй холбоотой орлого cloud бизнесийн дийлэнх хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. Энэ нь тус компани богино хугацаанд ашиг буурах эрсдэлийг хүлээн зөвшөөрч, урт хугацааны стратегийн давуу байр суурийг бий болгоход төвлөрч байгааг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.