АНУ, Хятадын давхар саадад гацсан Nvidia-ийн H200 чипийн хэлцэл
Nvidia-ийн Хятад руу H200 AI чип экспортлох хэлцэл АНУ, Хятадын геополитикийн өрсөлдөөний улмаас гацаанд орж, хоёр талын технологийн зөрчил улам гүнзгийрч байна.
АНУ Nvidia-ийн чип экспортлохыг зөвшөөрсөн ч маш хатуу нөхцөл тавьжээ. Тухайлбал, Вашингтон чипийн борлуулалтын орлогын 25%-ийг авах зохицуулалт хийсэн бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд чипүүд эхлээд АНУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Хятад руу хүрэх шаардлагатай болсон байна. Мөн чипүүдийг цэргийн зориулалтаар ашиглахгүй байх баталгаа шаардаж, нэг компанид зарах хэмжээг 75,000 чипээр хязгаарлажээ.
Түүнчлэн Бээжин ч мөн өөрийн компаниудад Nvidia-ийн чип худалдан авахгүй байх чиглэл өгсөн байна. АНУ-аар дамжин ирэх чипүүдэд нууц хяналтын систем суулгасан байж болзошгүй гэсэн болгоомжлол Хятадад нэмэгдэж байгаа аж.
Үүний зэрэгцээ Хятад нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын шинэ дүрэм хэрэгжүүлж, стратегийн технологийн салбар дахь гадаад хамаарлыг бууруулах бодлогоо эрчимжүүлжээ.
Ингэснээр Nvidia хоёр улсын эсрэг тэсрэг бодлогын дунд орж, зөвшөөрөгдсөн худалдаа хүртэл геополитикийн маргаанд гацах болсон байна. Тиймээс Nvidia-ийн CEO Женсен Хуан Трампын Бээжингийн айлчлалд оролцож, Трамп-Ши Жиньпиний тохиролцоо энэ асуудлыг шийдэж магадгүй гэсэн хүлээлт зах зээлд үүссэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
