Ойрх Дорнодын нөхцөл байдал дахин хурцдав
АНУ болон Ираны хоорондын зөрчил намжихгүй хэвээр байгаа энэ үед Персийн булангийн бүсэд дроны халдлагууд дахин гарч, нөхцөл байдал хурцадлаа. АНЭУ-ын мэдээлснээр дроны цохилтын улмаас Бараках цөмийн цахилгаан станцын гаднах цахилгаан үүсгүүрт гал гарсан ч цацрагийн аюулгүй байдалд нөлөөлөөгүй байна. Мөн Саудын Араб Иракийн агаарын орон зайнаас орж ирсэн гурван дроныг устгаснаа мэдэгдсэн юм.
Энэ нь АНУ, Ираны хэлэлцээ мухардалд орсон үед өрнөж байгаа бөгөөд Вашингтон Иранаас цөмийн хөтөлбөрөө зогсоож, Ормузын хоолой дахь хяналтаа сулруулахыг шаардаж байгаа бол Тегеран дайны хохирлын нөхөн төлбөр, АНУ-ын хориг ба бүслэлтийг цуцлах, бүс нутгийн мөргөлдөөнийг бүрэн зогсоох шаардлага тавьсаар байна.
Ерөнхийлөгч Доналд Трамп “Ираны цаг дуусаж байна” хэмээн мэдэгдэж, цэргийн нэмэлт арга хэмжээ авч магадгүйг анхааруулсан бол Иран АНУ дахин довтолбол “гэнэтийн бөгөөд хүчтэй хариу” өгнө гэж мэдэгдээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
