Хятадын эдийн засгийн өсөлт саарч, хэрэглээ 2022 оноос хойших хамгийн сул түвшинд хүрэв
Хятадын “Үндэсний статистикийн газар”-ын мэдээллээр жижиглэн худалдааны борлуулалт ердөө 0.2%-иар өссөн нь шинжээчдийн таамаглаж байсан 2%-ийн өсөлтөөс хол хоцорч, 2022 оны сүүлээс хойших хамгийн сул үзүүлэлт болов. Мөн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт 4.1%-д хүрч саарсан бол үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийг хамардаг хөрөнгө оруулалт оны эхний дөрвөн сард 1.6%-иар агшжээ.
Эдийн засгийн идэвх сул байгаа ч дөрөвдүгээр сард экспорт 14.1%-иар өссөн нь Ираны дайн урт хугацаанд үргэлжилж, өртөг өснө гэсэн болгоомжлолын улмаас гадаад худалдан авагчид бараагаа нөөцөлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт болсон Трамп-Ши Жиньпиний уулзалтын үеэр Хятад улс АНУ-аас дор хаяж 17 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах, Boeing-ийн 200 онгоц захиалахаар тохиролцсон байна. Мөн хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөл байгуулж, зах зээлийн нээлттэй байдал болон тарифын асуудлыг зохицуулахаар болсон юм.
Эдийн засагчдын үзэж буйгаар Вашингтон, Бээжин хоёр эдийн засгаа бүрэн салгах эсвэл хяналтгүй мөргөлдөөнд хүрэх нь аль алинд нь асар өндөр өртөгтэй гэдгийг онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
