SpaceX IPO: Шинэ боломж уу, өндөр бооцоо юу?
SpaceX “SPCX” тикер нэртэйгээр Nasdaq-д IPO хийхээр бүртгүүлсэн нь компанийн сансар, хиймэл оюун ухаан, дата дэд бүтцийн чиглэлээ олон нийтэд ил болгосон томоохон алхам боллоо. IPO танилцуулгын roadshow-г зургаадугаар сарын 8-наас эхлүүлэхээр зорьж байгаа аж.
Elon Musk 2002 онд дахин ашиглах боломжтой пуужин хөгжүүлэх зорилгоор SpaceX-ийг байгуулсан бөгөөд өнөөдөр тус компани нь NASA 2011 онд space shuttle хөтөлбөрөө зогсоосны дараах хамгийн том пуужин хөөргөлтийн түнш болоод байна. Мөн SpaceX нь сансар, батлан хамгаалахын томоохон гэрээнүүдээс гадна Starlink хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг ажиллуулж, дэлхий даяар ойролцоогоор 10,000 хиймэл дагуулын сүлжээтэй болжээ.
2025 онд компанийн орлого 18.67 тэрбум ам.долларт хүрч 30%-иар өссөн ч AI болон дата төвийн өндөр хөрөнгө оруулалтаас шалтгаалан 4.94 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. 2026 оны эхний улиралд ч орлого өссөн хэвээр байсан ч ашигт ажиллагааны дарамт үргэлжилсэн байна.
Starlink одоогоор компанийн хамгийн ашигтай бизнес хэвээр байгаа бол AI чиглэл нь ирээдүйн өсөлтийн гол стратеги боловч хамгийн их зардал, алдагдал дагуулж байна. Энэ нь SpaceX-ийг зөвхөн пуужингийн компаниас илүү өргөн хүрээтэй технологийн экосистем болгон өөрчилж байгааг харуулж байна. Хэрэв IPO амжилттай хэрэгжвэл SpaceX-ийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрэх боломжтой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
