Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

ОХУ Киев-рүү хүчтэй агаарын цохилт өглөө

ОХУ Киев-рүү хүчтэй агаарын цохилт өглөө

ОХУ Киев-рүү хүчтэй агаарын цохилт өглөө

ОХУ өнгөрсөн амралтын өдрүүдээр Киев болон ойролцоох бүс нутгууд руу 90 пуужин, 600 дрон ашиглан дайны эхэлснээс хойших хамгийн хүчтэй халдлагуудын нэгийг үйлджээ. Энэ үеэр цөмийн цэнэг тээвэрлэх боломжтой, дууны хурднаас 10 дахин их хурдтай “Орешник” хэт авианы пуужинг Киевийн ойролцоо харвасан байна.

Халдлагын улмаас 4 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан бөгөөд олон орон сууц, сургууль болон дэд бүтцийн байгууламж эвдэрч сүйджээ. Киев хотод хүчтэй дэлбэрэлтүүд болж, олон мянган иргэн метроны буудлуудад хоргодсон байна.

Украины Ерөнхийлөгч Volodymyr Zelenskyy Оросын энэхүү халдлагад АНУ болон Европ хатуу хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн бол Оросын тал үүнийг Украины өмнөх цохилтуудын хариу ажиллагаа байсан гэж тайлбарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.