Micron Technology: $1 их наядын клубын шинэ гишүүн
Хиймэл оюун ухааны салбарын өсөлт санах ойн чип үйлдвэрлэгчдэд хүчтэй түлхэц өгсөөр байгаа энэ үед Америкийн Micron Technology компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа $1 их наяд давлаа.
Тус компанийн хувьцааны ханш мягмар гарагт 19%-иар өсөж, UBS банк зорилтот үнийг $535-оос $1,625 болгон огцом нэмэгдүүлсэн нь өсөлтийг улам дэмжжээ.
Яагаад Micron гэж? Nvidia AI загвар сургах график процессор үйлдвэрлэдэг бол Micron нь дата хадгалах болон боловсруулахад ашиглагддаг санах ойн чип үйлдвэрлэдэг байна. AI дата төвүүд асар их хэмжээний мэдээлэл боловсруулах шаардлагатай болсон нь өндөр хүчин чадлын санах ойн чипийн эрэлтийг огцом өсгөж байгаа юм.
Үүний үр дүнд өмнө нь мөчлөг дагасан бизнес гэж үнэлэгддэг байсан Micron өнөөдөр AI-ийн өсөлтийн хамгийн том ялагчдын нэг болж хувирлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
