SpaceX $2.29 тэрбумын цэргийн хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлнэ
АНУ-ын Сансрын хүчний байгууллага (Space Force) SpaceX компанид дэлхий даяарх цэргийн мэдрэгч, зэвсгийн системүүдийг өндөр хурдтай холбох хиймэл дагуулын холбооны сүлжээ байгуулах $2.29 тэрбумын гэрээ олголоо.
“Space Data Network (SDN) Backbone” нэртэй энэхүү төсөл нь бага сааталтай, өндөр хүчин чадлын өгөгдөл дамжуулах сүлжээ байгуулах бөгөөд пуужингийн довтолгоог илрүүлэх, хянах системүүдээс хамгаалалтын interceptor системүүд рүү бараг хугацааны хоцрогдолгүй мэдээлэл дамжуулах боломж бүрдүүлэх юм.
Төслийн хүрээнд SpaceX 2027 оны эцэс гэхэд бүрэн ажиллагаатай анхны системийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээлээ.
Энэхүү гэрээ нь SpaceX зөвхөн сансрын тээвэр болон Starlink интернэтээр хязгаарлагдахгүй, АНУ-ын батлан хамгаалах салбарын стратегийн гол түнш болж буйг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
