АНУ-ын шинэ цохилтууд гал зогсоох хэлэлцээг хүндрүүлэв.
АНУ болон Ираны хоорондын хэлэлцээ ахицтай байгаа гэх хүлээлттэй байсан ч АНУ Ираны өмнөд хэсэгт шинэ цохилтууд хийсэн байна. Вашингтоны мэдээлснээр тэсрэх бөмбөг байрлуулахыг оролдсон завь болон пуужингийн байгууламжуудыг онилсон “хамгаалалтын ажиллагаа” явуулсан байна.
Мөн Израил Ливанд агаараас 120 гаруй цохилт өгч, Hezbollah-ийн эсрэг ажиллагаагаа эрчимжүүлснээ мэдэгдсэн нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэв. Иран аливаа эцсийн тохиролцоонд Ливан дахь мөргөлдөөнийг зогсоох асуудлыг заавал багтаахыг шаардаж байгаа юм.
Хоёр улсын урьдчилсан хэлэлцээр нь Ормузын хоолой дахь тээврийг 30 хоногийн дотор хэвийн болгох, дайсагналыг зогсоох болон Ираны царцаагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг суллах асуудлыг хамарч байгаа юм.
Ираны тал эдгээр үйл явдлыг “гал зогсоох хэлэлцээрийн ноцтой зөрчил” хэмээн буруутгаж, хариу арга хэмжээ авах эрхтэйгээ мэдэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
