Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Ормузын хямрал дахин сэдэрлээ

Ормузын хямрал дахин сэдэрлээ

Ормузын хямрал дахин сэдэрлээ

Сүүлийн өдрүүдэд АНУ, Ираны харилцаа дахин хурцадлаа. Ираны хэвлэлүүд Ормузын хоолойн тээврийг хэвийн болгох, АНУ хориг болон бүслэлтээ сулруулахтай холбоотой суурь тохиролцооны төсөл гарсан талаар мэдээлсэн ч Доналд Трамп энэ мэдээллийг няцааж, “Ормузын хоолойг ямар ч улс дангаар хянах ёсгүй” хэмээн мэдэгдэв.

Үүний дараахан АНУ Ираны эргийн бүс орчимд явуулж байсан дроны ажиллагаанд цохилт өгч, дөрвөн дроныг устгасан байна. Вашингтон үүнийг “хамгаалалтын шинжтэй бөгөөд гал зогсоох хэлэлцээрийг хадгалах зорилготой ажиллагаа” гэж тайлбарласан бол Иран уг үйлдлийг хэлэлцээр зөрчсөн алхам хэмээн буруутгажээ.

Мөн Трамп “Иран намайг завсрын сонгуулийн дарамтад орж буулт хийнэ гэж бодсон, гэхдээ би хүлээж чадна” хэмээн мэдэгдэж, мөргөлдөөн удаан үргэлжилж болзошгүй дохио өглөө. Ингэснээр өмнө нь “хэдхэн хоногийн дотор тохиролцоонд хүрнэ” гэсэн Цагаан ордны өөдрөг байр сууриас илүү хатуу өнгө аяст шилжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.