AI-ийн эрэлт SK Hynix-ийг $1 их наядын клубт нэгтгэлээ
Өмнөд Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгч SK Hynix-ийн зах зээлийн үнэлгээ $1 их наядын босгыг давснаар тус компани хиймэл оюун ухааны салбарын огцом өсөлтөөс хамгийн их өгөөж хүртэж буй технологийн компаниудын нэг гэдгээ нотоллоо.
Ингэснээр Samsung, SK Hynix, Micron гэсэн дэлхийн хамгийн том memory chip үйлдвэрлэгчид бүгд $1 их наядын үнэлгээтэй болж, AI дата төвүүдийн эрэлт санах ойн чипийн зах зээлийг хэр хүчтэй өөрчилж байгааг харууллаа.
Энэхүү өсөлтийн нөлөөгөөр Өмнөд Солонгосын KOSPI индекс энэ онд 95 хувиар өсөж, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлүүдийн нэгт тооцогдох болов. Түүнчлэн Samsung болон SK Hynix компаниуд дангаараа тус индексийн нийт үнэлгээний бараг тал хувийг бүрдүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
