Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Монгол Улсад анх удаа байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдлаа (ASX:JGH)

Монгол Улсад анх удаа байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдлаа (ASX:JGH)

Монгол Улсад анх удаа байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдлаа (ASX:JGH)

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas Holdings (ASX: JGH) компани Монгол Улс дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн (CBM) төслийн анхны нөөцөө Монгол Улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр албан ёсоор батлуулж, Ашигт малтмалын нэгдсэн санд бүртгүүлснээ зарлалаа. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын түүхэнд байгалийн хийн нөөц анх удаа албан ёсоор батлагдсан тохиолдол болж байгаагаараа онцлог юм.

Батлагдсан нөөц нь компанийн Өмнөговь аймаг дахь “Улаан нуур” төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв хэсгийг хамарч байгаа бөгөөд төслийн цаашдын өсөлтийн боломж өндөр байгааг харуулж байна. Одоогийн байдлаар тус хэсгийн 2P буюу батлагдсан болон магадлагдсан нөөц 316 сая шоо метр, харин 3P буюу батлагдсан, магадлагдсан болон боломжит нийт нөөц 793 сая шоо метр гэж тооцоологджээ.

Нөөц албан ёсоор батлагдсанаар Jade Gas компанид төслийн Хөгжүүлэлт ба Ашиглалтын Төлөвлөгөө-г төрийн байгууллагад өргөн мэдүүлэх, цаашлаад үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авах боломж бүрдэж байна. Энэ нь төслийг хайгуулын шатнаас олборлолт, үйлдвэрлэлийн шат руу шилжүүлэх чухал алхам болж байгаа юм.

Тус компани эхний шатанд 175 хүртэл цооног өрөмдөж, Монголын дотоодын зах зээлд нүүрснээс илүү цэвэр түлш болох байгалийн хийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уул уурхай, эрчим хүч, тээврийн салбарын хэрэглэгчдийг байгалийн хийгээр хангах зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй ч байгалийн хийн салбар хөгжөөгүй байсан. Харин энэхүү нөөц албан ёсоор батлагдсанаар Монголд байгалийн хийн үйлдвэрлэлийн шинэ салбар үүсэх боломж нээгдэж, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, импортоос хамаарлыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах болон аж үйлдвэрийн шинэ хэрэглээг бий болгох чухал суурь тавигдаж байна. Энэ нь зөвхөн Jade Gas компанийн төдийгүй Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд түүхэн үйл явдал гэж үзэж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.