Монос Хүнс ХК /MFC.MSE/-ийн хувьцааны арилжааны идэвх 90 хувиар өслөө
Голомт Капитал ҮЦК ХХК нь Монос Хүнс ХК-ийн MFC.MSE хувьцаан дээр зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Зах зээл үүсгэх захиалгууд байршуулж эхэлснээс хойш тус хувьцааны арилжааны идэвх мэдэгдэхүйц нэмэгдэж, хөрвөх чадвар сайжирсан эерэг үр дүн ажиглагдаж байна.
Тодруулбал, MFC.MSE хувьцааны сүүлийн нэг жилийн өдрийн дундаж арилжааны дүн 5.1 сая төгрөг байсан бол зах зээл үүсгэж эхэлснээс хойш энэ үзүүлэлт 9.8 сая төгрөгт хүрч, өмнөх дунджаас 90 хувиар өсөөд байна.
Энэхүү өсөлт нь зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох боломжийг нэмэгдүүлж, хувьцааны хөрвөх чадвар болон зах зээлийн үр ашигт эерэг нөлөө үзүүлж байгааг харуулж байна.
Голомт Капитал ҮЦК ХХК нь цаашид Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй, үр ашигтай арилжааны орчныг бүрдүүлэх зорилгоор зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
