AI-ийн өрсөлдөөнд Microsoft хүч түрлээ
Microsoft жил бүрийн Build хөгжүүлэгчдийн хурлаар хиймэл оюунд суурилсан шинэ төхөөрөмж, өөрийн AI загваруудаа танилцуулж, OpenAI-д тулгуурласан стратегиасаа аажмаар хөндийрөн өөрийн бүрэн хэмжээний экосистемийг бий болгох зорилтоо илүү тод харууллаа.
Тус танилцуулгын гол цөмд AI-д суурилсан Project Solara төхөөрөмжүүд, Nvidia чиптэй шинэ компьютер болон байгууллагын орчинд ажиллах AI шийдлүүд багтсан бөгөөд энэ нь Microsoft зөвхөн загвар хөгжүүлэхээс гадна төхөөрөмж, програм хангамж, үүлэн үйлчилгээ, агентуудыг хамарсан нэгдсэн экосистем байгуулахаар зорьж буйг илтгэж байна.
OpenAI болон Anthropic-ийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Microsoft AI-ийн өрсөлдөөнд зөвхөн нэг загвараар бус, харин төхөөрөмжөөс үүлэн үйлчилгээ хүртэлх бүх түвшинд өрсөлдөх урт хугацааны стратегиа ийнхүү тодотгож байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
