Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

"Хангалттай сайн" нь хангалтгүй: AI зах зээл дэх шинэ стандарт

"Хангалттай сайн" нь хангалтгүй: AI зах зээл дэх шинэ стандарт

Broadcom-ийн хувьцаа өчигдөр 12.6%-иар огцом унаж, компанийн зах зээлийн үнэлгээнээс нэг өдрийн дотор 286 тэрбум ам.доллар арчигдлаа. Энэ нь АНУ-ын компаниудын түүхэн дэх хамгийн том нэг өдрийн үнэлгээний алдагдлуудын нэг боллоо.

Хэдийгээр Broadcom улирлын тайлан хүлээлтийг давсан ч AI бизнесийн төлөв нь зах зээлийн өндөр хүлээлтэд хүрсэнгүй. Тус компани ирэх улиралд AI чипийн орлогоо 16 тэрбум ам.доллар гэж төсөөлсөн нь шинжээчдийн 17.2 тэрбумын таамгаас доогуур гарч, мөн 2027 оны AI орлогын 100 тэрбум ам.долларын зорилтоо өсгөөгүй нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэв.

Мөн ашигт ажиллагааны түвшин бага зэрэг дарамтад орж эхэлсэн ч Broadcom-ийн бодит гүйцэтгэл сул байгаагүй. Тайлант улирлын AI орлого 10.8 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 143%-иар өссөн байна. Гэвч зах зээл үүнээс ч илүү хүчтэй ирээдүйн дохио хүлээж байсан нь гол асуудал болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.