АНУ-ын засгийн газар AI компаниудад хувьцаа эзэмшихийг зорьж байна
АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнууд хиймэл оюуны салбарын тэргүүлэгч компаниуд болох OpenAI болон Anthropic-той төрөөс хувьцаа эзэмших боломжийн талаар урьдчилсан яриа хийж байна.
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Sam Altman 2025 онд Трамптай хийсэн уулзалтын үеэр уг санааг анх танилцуулж, хиймэл оюунаас бий болох эдийн засгийн үр өгөөжийг олон нийтэд хүртээх боломж гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Харин Anthropic компанийн хувьд энэ талаар ямар нэг яриа хийгээгүй байгаа нь компаниудын стратегийн хандлага харилцан ялгаатай байгааг харуулж байна.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Трамп энэ долоо хоногт томоохон AI хөгжүүлэгчдийг хамгийн өндөр хүчин чадалтай загваруудаа олон нийтэд танилцуулахаас өмнө төрийн кибер аюулгүй байдлын шалгалтад сайн дурын үндсэн дээр хамруулах тухай захирамжид гарын үсэг зурсан юм.
Одоогоор хэлэлцээ анхан шатандаа байгаа бөгөөд ямар хэмжээний хувьцаа, ямар нөхцөлөөр эзэмших болон хэрэгжүүлэх хэлбэр зэрэг гол асуудлууд тодорхой болоогүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
