Дайны нөхцөл байдал улам хурцдаж, алт болон хувьцааны ханш унасан хэвээр байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар АНУ-ын зэвсэгт хүчин Иран дахь олон цэргийн объектод цохилт өгчээ. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр Ираны цэргийн тандалтын систем, холбооны сүлжээ болон агаарын довтолгооноос хамгаалах байгууламжуудыг онилсон байна. Трамп өмнө нь “Өчигдөр хүчтэй цохисон, өнөөдөр бүр хүчтэй цохино” хэмээн мэдэгдэж, Ираныг хэлэлцээрт яаралтай гарын үсэг зурахыг шаарджээ. Үүний хариуд Ираны төрийн хэвлэлүүд Ормузын хоолойд АНУ-ын хөлөг онгоцнууд руу пуужин болон дроны довтолгоо хийсэн гэж мэдээлсэн бол Ираны цэргийн удирдлага Ормузын хоолойг бүрэн хааж, нэвтрэх аливаа усан онгоцыг онилохоо анхааруулжээ. Трамп дараа нь Ираны албаныхантай шууд ярилцсан бөгөөд Ираны тал цохилтыг зогсоох хүсэлт тавьсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр цэргийн ажиллагаа удахгүй намжиж магадгүй гэж хэлсэн ч шаардлагатай тохиолдолд дахин довтлох боломжийг үгүйсгээгүй юм.
Зах зээлийн ханшийг хэрхэн хөдөлгөв?
-WTI газрын тосны үнэ бараг 2%-иар өсөж, нэг баррель нь 89.72 ам.долларт хүрэв.
-АНУ-ын хөрөнгийн зах зээлд дарамт үүсэж, индексүүд хүчтэй унасан хэвээр байна.
-Мөргөлдөөн үргэлжилбэл газрын тосны үнэ ойрын саруудад баррель нь 150 ам.доллар хүрэх эрсдэлтэй байна.
Зах зээл одоо Иран хэлэлцээрт хүрэх үү, эсвэл мөргөлдөөн улам өргөжих үү, мөн Ормузын хоолойн хаалт хэр удаан үргэлжлэх вэ гэдэгт төвлөрч байна. Хэрэв хоолой удаан хугацаагаар хаагдвал дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд томоохон цохилт өгч, инфляц болон эрчим хүчний үнийг дахин өсгөх эрсдэлтэй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
