Инфляцын өсөлт зах зээлд дарамт болж байна.
5-р сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) сарын дүнгээр 0.5%-иар өсөж, жилийн инфляц 4.2%-д хүрлээ. Энэ нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн боловч 2023 оны 4-р сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Инфляцын өсөлтийн гол шалтгаан нь эрчим хүчний үнэ огцом өссөнтэй холбоотой байв. Эрчим хүчний үнэ зөвхөн 5-р сард 3.9%-иар өссөн бол жилийн өсөлт нь 23.5%-д хүрчээ. Харин хүнс, эрчим хүчийг хассан суурь инфляц (Core CPI) сарын дүнгээр 0.2%, жилийн дүнгээр 2.9% болж, хүлээлтээс арай зөөлөн гарсан байна. Зах зээл газрын тосны үнийн өсөлт эдийн засгийн бусад салбарт дамжиж эхлэх вий гэж болгоомжилж байна. АНУ-Ираны мөргөлдөөн үргэлжилж, газрын тосны үнэ өссөн нь инфляцыг дахин хурдасгах гол эрсдэл болжээ. Тэгвэл Холбооны Нөөцийн Сан юу хийх вэ? Зах зээл 6-р сарын 17-ны хурлаар ХНС бодлогын хүүгээ хэвээр нь хадгална гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ инфляц 4.2% хүртэл өссөн, газрын тосны ханш үнэтэй хэвээр мөн Ирантай холбоотой эрсдэл үргэлжилж байгаа билээ. Тиймээс дараагийн алхам нь хүү бууруулах биш, харин 12-р сард дахин хүү нэмэх магадлалтай юу гэдэг дээр анхаарал хандуулж байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
