Nvidia Хятадын зах зээлд дахин хүч үзнэ
Nvidia Хятадын зах зээлд эргэн байр сууриа сэргээх зорилгоор шинэ үеийн Vera AI CPU бүтээгдэхүүнээ Хятадын харилцагчдад албан ёсоор санал болгож эхэлжээ. Тус компани чипээ ирэх 8-р сараас нийлүүлж эхлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Энэ алхам нь АНУ-ын экспортын хязгаарлалтаас болж Nvidia-ийн Хятад дахь AI GPU бизнес бараг зогссон үед хийгдэж байгаа бөгөөд компани CPU зах зээлд илүү хүчтэй орж, Intel болон AMD-тай өрсөлдөөнийг улам ширүүсгэх төлөвтэй байна. Vera нь AI agent системүүдэд зориулагдсан өндөр хүчин чадалтай CPU бөгөөд Nvidia тус бүтээгдэхүүнээс энэ онд 20 тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
