SpaceX AI coding өрсөлдөөнд байр сууриа тэлнэ
SpaceX AI coding компани болох Anysphere-ийг 60 тэрбум ам.долларын үнэлгээтэй хэлцлээр худалдан авахаар боллоо. Тус компанийн хөгжүүлсэн Cursor нь код бичих, засварлах, хөгжүүлэлтийн явцыг хурдасгах хэрэгсэл бөгөөд OpenAI, Anthropic-ийн бүтээгдэхүүнүүдтэй шууд өрсөлдөж байгаа юм. Хэлцлийг SpaceX өөрийн хувьцаагаар санхүүжүүлж байгаа нь компанийн зах зээлийн үнэлгээг стратегийн тэлэлтэд ашиглаж буйн илрэл юм. Энэ алхам нь SpaceX-ийг зөвхөн пуужингийн компаниас давж, AI дэд бүтцийн өрсөлдөөнд байр сууриа эрчимжүүлж байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
