Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

ХНС хүүгээ хэвээр үлдээж, 2026 онд өсгөх боломжийг сануулав

ХНС хүүгээ хэвээр үлдээж, 2026 онд өсгөх боломжийг сануулав

ХНС хүүгээ хэвээр үлдээж, 2026 онд өсгөх боломжийг сануулав

   ХНС бодлогын хүүг 3.50%-3.75% түвшинд хэвээр үлдээсэн ч инфляц зорилтот 2%-оос өндөр хэвээр байгаа тул 2026 онд дахин хүү нэмэгдэх боломжтой гэсэн дохио өглөө. Шинэ дарга Kevin Warsh өмнөх удирдлагуудаас ялгаатайгаар төв банкны “ирээдүйн бодлогын урьдчилсан чиглэл” (forward guidance) буюу цаашид хүүг өсгөх эсвэл бууруулах талаарх урьдчилсан дохиог бараг бүрэн зогсоож, зах зээлд бага мэдээлэл өгдөг, илүү хуучин хэв маягийн бодлогын харилцаа руу шилжих болсноо мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид цаашид төв банкны мэдэгдэлд найдахаас илүүтэй инфляц, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өөрсдөө үнэлж зах зээлийн хүлээлтээ тодорхойлох шаардлагатай болох юм. Зах зээл энэ өөрчлөлтийг “hawkish” буюу хатуу мөнгөний бодлого үргэлжилнэ гэж хүлээн авсан нь Donald Trump-ын хүсэж байсан түргэн хугацаанд бодлогын хүү бууруулах боломж ойрын үед бараг байхгүй гэдгийг илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.