АНУ Ираны эсрэг хоригийг түр цуцалж, энхийн хэлэлцээ урагшиллаа
АНУ болон Иран өнгөрсөн долоо хоногт байгуулсан түр гал зогсоох хэлэлцээрийн дараа шинэ шатны уулзалтаа хийж, АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээг 60 хоногийн хугацаанд түр цуцаллаа. Ингэснээр Иран газрын тос болон нефть-химийн бүтээгдэхүүнээ дахин экспортлох боломжтой болсон байна.
JD Vance хэлэлцээний дараа “эцсийн энхийн тохиролцоонд хүрэх сайн суурь тавигдлаа” гэж мэдэгдсэн бөгөөд ойрын өдрүүдэд техникийн түвшний яриа үргэлжлэхээр болсон байна.
Гэсэн ч Ираны царцаасан хөрөнгийг хэрхэн ашиглах, цөмийн хяналт шалгалтын нөхцөл зэрэг хамгийн том маргаантай асуудлууд одоогоор бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
