Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Micron (MU): Garage-аас эхэлсэн компани яагаад өнөөдөр Wall Street-ийн анхаарлын төв цэг болж байна вэ?

Micron (MU): Garage-аас эхэлсэн компани яагаад өнөөдөр Wall Street-ийн анхаарлын төв цэг болж байна вэ?

Micron (MU): Garage-аас эхэлсэн компани яагаад өнөөдөр Wall Street-ийн анхаарлын төв цэг болж байна вэ?

1978 онд АНУ-ын Айдахо мужийн Boise хотын нэгэн шүдний эмнэлгийн доод өрөөнд дөрвөн хүн цуглаж, чипний дизайны зөвлөх компани байгуулжээ. Өнөөдөр тэр компани нь $1 триллион зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн санах ой буюу memory chip-ний зах зээлийг тэргүүлэгч Micron Technology (NASDAQ: MU) болж хувирсан байна. Сүүлийн нэг жилд хувьцааны үнэ нь 767%-иар өссөн нь AI хөгжлийн томоохон тоглогч болсныг харуулж байгаа юм. 

MU юу хийдэг бэ? 
Micron-ийн бизнес хоёр үндсэн төрлийн санах ойн чип дээр тулгуурладаг:
•    DRAM (Dynamic RAM): PC, сервер, харилцаа холбооны тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн болон автомашины салбарт хэрэглэгддэг бөгөөд Micron-ийн орлогын 70 орчим хувийг бүрдүүлдэг.
•    NAND: Мөн дээрхтэй адил салбаруудад хэрэглэгддэгээс гадна ухаалаг утас, таблет зэрэг хэрэглээний электроник төхөрөөмжүүдэд илүү ашиглагддаг.

Яагаад MU хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна вэ?
Орлогын хүчтэй өсөлт
2026 оны 1-р улиралд Micron-ийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 196%-иар өсөж 23.86 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд зах зээлийн хүлээлтийг 20 орчим хувиар давсан байна. Харин нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS 12.20 ам.доллар болж, шинжээчдийн таамагласан 9.19 ам.долларыг 32.8%-иар давсан нь онцлох гүйцэтгэл болсон юм.

HBM4, Nvidia ба геополитикийн давуу тал
Micron-ийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь Nvidia-ийн дараагийн үеийн Vera Rubin AI платформд ашиглагдах HBM4 санах ойтой холбоотой. HBM4 нь өмнөх HBM3E-ээс илүү хурдтай, эрчим хүчний хэмнэлттэй тул том хэмжээний AI загваруудын өсөн нэмэгдэж буй санах ойн хэрэгцээг хангах чухал бүтээгдэхүүн болж байгаа юм. 
Мөн Micron ахисан түвшний санах ойн чипийг АНУ-д үйлдвэрлэдэг томоохон тоглогчдын нэг гэдэг нь нийлүүлэлтийн сүлжээ, геополитикийн эрсдэлийн хувьд компанид нэмэлт давуу тал болж байна.

Үнэлгээ нь дээгүүр түвшинд байна уу, эсвэл зохистой байна уу?
Анх харахад Micron-ийн хувьцаа үнэтэй мэт санагдаж болно. Учир нь өнгөрсөн 12 сарын бодит ашигт суурилсан trailing P/E харьцаа* 49.3x байгаа нь S&P 500-ийн дундаж 28.5x болон компанийн өөрийн түүхэн дундаж 24.9x-өөс өндөр үзүүлэлттэй байгаа юм. 
*(Trailing P/E гэдэг нь хөрөнгө оруулагчид компанийн сүүлийн 12 сарын ашиг бүрийн 1 төгрөгт хэдэн төгрөгийн үнэлгээ өгч байгааг илэрхийлдэг бөгөөд энэ үзүүлэлт өндөр байх тусам зах зээл компанийн ирээдүйн өсөлтөд илүү өндөр хүлээлттэй байгааг харуулдаг.)

Гэхдээ санах ойн чип үйлдвэрлэгчдийн ашиг нь зах зээлийн мөчлөгөөс ихээхэн хамаардаг онцлогтой. Ашиг бууралтын үеэс өсөлтийн мөчлөг рүү шилжих үед өмнөх үеийн ашиг харьцангуй доогуур байдаг тул trailing P/E өндөр байх нь түгээмэл үзэгдэл юм.

Харин ирээдүйн ашгийн таамагт үндэслэсэн Forward P/E* 10.6x байгаа нь зах зээл Micron-ийн ашиг ойрын жилүүдэд өндрөөр өснө гэж үзэж байгааг харуулж байна. Энэ үзүүлэлт нь S&P 500 болон салбарын дунджаас хавьгүй доогуур байгаа нь хувьцаа харьцангуй хямд үнэлэгдсэн болохыг илтгэж байгаа юм. 
*(Forward P/E нь компанийн ирээдүйд олох ашгийн таамаг дээр үндэслэн хувьцааны өнөөгийн үнийг үнэлдэг харьцаа юм. Өөрөөр хэлбэл, энэ харьцаа бага байх тусам хувьцаа ирээдүйн ашгийнхаа хувьд харьцангуй хямд үнэлгээтэй гэж үздэг.)

Бусад шинжээчид юу гэж үзэж байна вэ?
Micron Technology (MU) одоогоор $1,163 орчимд арилжаалагдаж байгаа бөгөөд шинжээчдийн дийлэнх нь цаашдын өсөлтөд эерэг хандлагатай байгаа буюу ихэнх нь “Buy” ба “Outperform” зөвлөмж өгсөн байна. 

Тухайлбал, ханшийн зорилтот түвшин нь дунджаар $1,100–$1,150 орчимд хэлбэлзэж, хамгийн өндөр зорилт нь $1,750 байгаа бол сүүлийн өдрүүдэд Deutsche Bank, Stifel зэрэг хөрөнгө оруулалтын банкууд өөрсдийн зөвлөмжийг $1,500 болгож өсгөсөн байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнэхэд, MU хувьцаа хөрөнгө оруулагчдад урт хугацааны өгөөжийг авчрах өндөр магадлалтай гэсэн дүр зураг ажиглагдаж байна.

6-р сарын 24: Дараагийн чухал шалгуур
Micron-ийн дараагийн улирлын тайлан 6-р сарын 24-нд танилцуулагдана. Энэ улирлын хүлээлтээр компанийн EPS $20.57, харин орлого $35.56 тэрбум хүрэхээр байна. Зах зээл энэ тайланг зөвхөн өнгөрсөн улирлын гүйцэтгэл гэж харахаас илүүтэйгээр AI-тай холбоотой хагас дамжуулагчийн үргэлжлэлийг шалгах гол тест гэж үзэж байна.
Хэрэв бодит үр дүн эдгээр хүлээлтээс доогуур гарвал зах зээлд сөрөг дохио өгч болзошгүй юм. Тухайлбал, AI memory-ийн эрэлтийн огцом өсөлт аль хэдийн оргилдоо хүрсэн, эсвэл мөчлөгийн өсөлт удааширч эхэлсэн байж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдэх эрсдэлтэй.

MU-ийн ханш хаашаа чиглэх вэ?: breakout уу, эсвэл засвар уу?
Техникийн зураглалаар авч үзвэл, Micron-ийн хувьцааны ханш огцом өсөлтийн дараа одоогоор чухал эсэргүүцлийн бүсэд хүрээд байна. 

•    Эсэргүүцлийн түвшин: 
o    Ойролцоогоор $1,200. Энэ түвшнийг хүчтэй давж, дээр нь тогтвортой хадгалагдвал өсөлтийн тренд үргэлжлэх магадлал нэмэгдэнэ .
•    Дэмжлэгийн түвшин: 
o    Гол дэмжлэгийн бүс нь $970-$1,000 орчимд байрлаж байна.
o    Энэ бүсэд ханш хүрвэл худалдан авалтын идэвх нэмэгдэж, богино хугацааны тогтворжилт үүсэх боломжтой.
•    Худалдан авалтын хувилбарууд: 
o    Хэрэв ханш $1,200-ийг volume өндөртэйгөөр давж чадвал өсөлтийн тренд үргэлжлэх баталгаа болж, momentum хадгалагдана.
o    Харин засварын хөдөлгөөн гарвал $970-$1,000 бүсийг боломжит entry zone болно гэж үзсэн. 


Энэ дүгнэлт нь богино хугацаанд үнэд өөрчлөлт орох магадлалыг тусгасан тул худалдан авагчид зах зээлийн нөхцөл байдлыг анхаарч, өөрсдийн хөрөнгө оруулалтын стратегийг тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.