SK Hynix Nasdaq биржид бүртгүүлэхээр боллоо
Өмнөд Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгч аварга компани SK Hynix АНУ-ын хөрөнгийн зах зээлд бүртгүүлэхээр болсон тухай мэдэгдсэний дараа хувьцааны үнэ нь 11%-иар өсөв. Тус компани Nasdaq бирж дээр 17.79 сая шинэ хувьцаа гаргаж, нийтдээ 45.45 их наяд вон буюу ойролцоогоор 29.6 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Арилжаа урьдчилсан байдлаар 2026 оны 7-р сарын 10-нд эхлэх төлөвтэй байгаа ч эцсийн хугацаа өөрчлөгдөж болзошгүй гэж компани мэдэгджээ. SK Hynix-ийн зүгээс энэхүү Nasdaq-ийн бүртгэл нь хөрөнгө оруулагчдын хүрээг өргөжүүлж, компанийн жинхэнэ үнэ цэнийг дэлхийн зах зээл дээр илүү зөв үнэлүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байна. SK Hynix хиймэл оюун ухааны чипийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд томоохон хөрөнгө оруулалтууд хийж байгаа билээ.
Үүнд:
• Өмнөд Солонгос дахь Yongin Semiconductor Cluster төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн.
• АНУ-ын Индиана мужид 4 тэрбум ам.долларын өртөгтэй дэвшилтэт чипний үйлдвэр барьж байна. Компанийн хувьцаа он гарснаас хойш 300%-иас дээш өсөөд байгаа нь AI-ийн дэд бүтэц, дата төвүүдийн хөрөнгө оруулалт эрчимтэй өсөж байгаатай холбоотой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
