Micron-ийн орлого 4 дахин өсөж, хувьцаа нь 15%-иар өсөв
Хиймэл оюун ухааны (AI) салбарын тэсрэлтээс хамгийн их ашиг хүртэж буй компаниудын нэг болох Micron Technology санхүүгийн 3-р улирлын тайлангаа танилцуулж, шинжээчдийн таамгийг хол давсан үр дүн үзүүлсний дараа хувьцааны ханш нь 15%-иар өсөв.
Тус компанийн орлого өнгөрсөн оны мөн үеийн 9.3 тэрбум ам.доллароос 41.46 тэрбум ам.долларт хүрч, 4 дахин нэмэгдсэн байна. Харин нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 25.11 ам.доллар гарсан нь зах зээлийн хүлээлт болох 20.78 ам.доллароос өндөр үзүүлэлт байлаа. Үүнээс ч илүү анхаарал татсан зүйл нь Micron ирэх улирлын орлогоо 50 тэрбум ам.доллар орчим байна гэж төсөөлсөн явдал юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 11.3 тэрбум ам.доллароос хэд дахин өндөр үзүүлэлт бөгөөд шинжээчдийн 43.58 тэрбум ам.долларын таамгийг мөн давжээ. Өнөөдөр зөвхөн дата төвүүд төдийгүй ухаалаг гар утас, зөөврийн компьютер болон бусад электрон төхөөрөмжүүдэд ашиглагддаг санах ойн үнэ ч өссөөр байна.
Мөн компани дата төвийн операторууд болон автомашин үйлдвэрлэгчдийг оролцуулсан 16 урт хугацааны гэрээ байгуулсан байна.
Эдгээр гэрээ нь 3-5 жилийн хугацаанд бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг урьдчилан баталгаажуулсан бөгөөд нийтдээ 22 тэрбум ам.долларын санхүүгийн үүрэг хүлээсэн гэрээнүүд аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
