Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ болон Иран дахин шинэ хэлэлцээр хиййхээр боллоо.

АНУ болон Иран дахин шинэ хэлэлцээр хиййхээр боллоо.

АНУ болон Иран дахин шинэ хэлэлцээр хиййхээр боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Иран хоёр 6-р сарын 30-нд Катарын нийслэл Доха хотод шинэ хэлэлцээ хийхээр болсныг мэдэгдлээ. Энэхүү уулзалт нь амралтын өдрүүдэд хоёр тал харилцан цэргийн цохилт хийж, бүс нутгийн хурцадмал байдал дахин нэмэгдсэний дараа зохион байгуулагдаж байгаа юм. Трампын мэдээлснээр уулзалтыг Ираны тал хүссэн бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф нар хэлэлцээний өмнө Конгресст энхийн хэлэлцээрийн эхний шатны талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.

Цагаан ордон гал зогсоох тохиролцоо хүчинтэй хэвээр байгаа бөгөөд санамж бичгийн хэрэгжилтийн техникийн хэлэлцээ үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна. Мөн хоёр тал цэргийн ажиллагаагаа түр зогсоож, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хамгийн чухал бүсүүдийн нэг болох Ормузын хоолойгоор худалдааны усан онгоцнуудыг хэвийн зорчуулах талаар тохиролцсон гэж АНУ-ын албаныхан мэдээлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ Ираны цэргийн байгууламжуудад цохилт өгсөн нь Иран Ормузын хоолой дахь худалдааны хөлөг онгоцнууд руу халдсан явдлын хариу арга хэмжээ байсан гэж тайлбарласан бол Трамп Ираныг дахин сүрдүүлж, шаардлагатай бол цэргийн ажиллагааг улам өргөжүүлнэ гэж анхааруулсан юм. Гэсэн хэдий ч хоёр тал хэлэлцээний ширээнд дахин суухаар болсон нь мөргөлдөөнийг намжаах, бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээх боломжийг зах зээл эерэгээр үнэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.