БНХАУ AI хөгжүүлэлтдээ дотоодын чип ашиглан АНУ-аас хараат бус болох алхмаа эрчимжүүлж байна
БНХАУ-ын Meituan компани LongCat-2.0 нэртэй шинэ хиймэл оюуны загвараа танилцуулж, 1 их наяд параметртэй уг загварыг бүрэн Хятадад үйлдвэрлэсэн чип дээр сургаж ажиллуулсан гэж мэдэгдлээ.
Тус загварыг 50,000 ширхэг дотоодын AI чип ашигласан тооцооллын сүлжээнд хөгжүүлсэн нь Хятад улс өндөр хүчин чадалтай чипийн хувьд АНУ-ын хязгаарлалтаас хамаарахгүй байх бодлогоо улам эрчимжүүлж байгааг харуулж байна.
Энэ нь зөвхөн Meituan-ийн шинэ бүтээгдэхүүн бус, харин БНХАУ хиймэл оюун болон чипийн дэд бүтцээ дотооддоо бүрдүүлж, АНУ-аас технологийн хараат байдлаа бууруулах стратегийн чухал дохио юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
