Зах зээл хоёр өөр чиглэлд: Dow түүхэн дээд түвшинд хүрч, semiconductor салбар огцом уналаа
АНУ-ын эдийн засаг 6-р сард ердөө 57,000 шинэ ажлын байр нэмсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 110,000-аас хавьгүй доогуур үзүүлэлт байлаа.
Энэ нөхцөл байдал зах зээлд эерэг нөлөө үзүүлж, Dow Jones индекс 1.14%-иар өсөж 52,900 нэгжид хүрэн түүхэн дээд хаалтаа шинэчиллээ. Харин S&P 500 үндсэндээ өөрчлөлтгүй хаагдсан бол Nasdaq Composite 0.8%-иар буурсан байна.
Nasdaq-ийн уналтын гол шалтгаан нь сүүлийн өдрүүдэд үргэлжилж буй semiconductor компаниудын уналт байлаа. Хөрөнгө оруулагчид энэ оны эхнээс AI-ийн өсөлтөөр хэт хурдан өссөн чип компаниудаас ашгаа хэрэгжүүлж эхэлсэн нь энэ хөдөлгөөний гол шалтгаан гэж зах зээл үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
