Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Голомт Капитал компани хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн ажлын орчныг тохижууллаа

Голомт Капитал компани хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн ажлын орчныг тохижууллаа

Голомт Капитал компани хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн ажлын орчныг тохижууллаа

Голомт Капитал ҮЦК ХХК нь 2025 оноос хойш Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвтэй тогтмол хамтран ажиллаж, харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бодит хувь нэмэр оруулсаар байна.

Хамтын ажиллагааны хүрээнд манай хамт олон оффисын бариа засал, мөн тус төвд үйлдвэрлэсэн бичиг хэргийн бүтээгдэхүүнийг тогтмол худалдан авч, тэдний үйлдвэрлэл, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж ирсэн.

Энэ удаад Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан амжилттай татан төвлөрүүлсэн “НОГООН ТӨСӨЛ”-ийн санхүүжилтийн орлогын эх үүсвэрээр тус төвийн ажлын байрны тохижилтын ажилд хандив үзүүлж, харааны бэрхшээлтэй иргэдийн ажиллах орчныг илүү аюулгүй, тав тухтай, хүртээмжтэй болгоход хувь нэмрээ орууллаа.

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Мөн хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг харааны бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон хэрэглэж, тэдний тогтвортой хөдөлмөр эрхлэлт, орлогыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.