Украин Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өглөө
Украины арми ОХУ-ын хамгийн том нефть боловсруулах үйлдвэр болох Омскийн үйлдвэрт алсын тусгалтай дроноор цохилт өгч, үйлдвэрт гал гарсан талаар мэдээллээ. ОХУ халдлагыг баталсан ч ихэнх дроныг устгасан, хүний амь эрсдээгүй гэж мэдэгдсэн бөгөөд үйлдвэрийн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Тус үйлдвэр нь жилд 23 сая тонн буюу өдөрт 460 мянга орчим баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд ОХУ-ын түлшний нийлүүлэлтийн хамгийн чухал дэд бүтцүүдийн нэг юм. Сүүлийн саруудад Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон экспортын боомтуудыг онилсон цохилтоо эрчимжүүлсээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
