Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

SK Hynix-ийн АНУ дахь үнэт цаасны санал хөрөнгө оруулагчдын захиалга хүлээлтээс давлаа

SK Hynix-ийн АНУ дахь үнэт цаасны санал хөрөнгө оруулагчдын захиалга хүлээлтээс давлаа

SK Hynix-ийн АНУ дахь үнэт цаасны санал хөрөнгө оруулагчдын захиалга хүлээлтээс давлаа

Өмнөд Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгч SK Hynix АНУ-ын Nasdaq бирж дээр гаргах $28 тэрбумын үнэт цаасны санал (ADR)-ын захиалга төлөвлөснөөс хэд дахин давсан байна. ADR нь гадаадын компанийн хувьцааг АНУ-ын зах зээлд ам.доллараар арилжаалах боломж олгодог бөгөөд 7-р сарын 10-наас арилжаалагдаж эхлэх юм.

АНУ-ын институцийн хөрөнгө оруулагчид үүнд идэвхтэй оролцож, зарим захиалга $200 сая, томоохон захиалгууд $1 тэрбумаас давсан байна.

Энэхүү эрэлт нь Ойрх Дорнодын хурцадмал байдал, технологийн хувьцааны савлагаа үргэлжилж буй үед ч AI чипийн гол нийлүүлэгчдийн нэг болох SK Hynix-д хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.