Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Intel компани сүүлийн 15 жилд байгаагүй ашигтай ажиллаж байна

Intel компани сүүлийн 15 жилд байгаагүй ашигтай ажиллаж байна

Intel компани сүүлийн 15 жилд байгаагүй ашигтай ажиллаж байна

Intel компани 2026 оны 2-р улиралд зах зээлийн хүлээлтээс давсан санхүүгийн үзүүлэлт танилцуулж, хиймэл оюун ухааны дэд бүтцийн эрэлтээс хүчтэй ашиг хүртэж байгаагаа харууллаа.

Тайлант улиралд Intel-ийн орлого өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсөж, 16.1 тэрбум ам.долларт хүрчээ. Intel-ийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хиймэл оюун ухаанд зориулсан дата төв, серверийн процессорын эрэлт байлаа. Компанийн дата төвийн бизнесийн орлого 59 хувиар өсөж, 6.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин хувийн компьютерын чип үйлдвэрлэдэг үндсэн бизнесийн орлого 13 хувиар нэмэгдэж, 8.9 тэрбум ам.доллар болжээ.

Компани серверийн процессор нийлүүлэх урт хугацааны 10 гэрээг хэрэглэгчидтэй байгуулсан байна. Зарим гэрээнд үнийг урьдчилан тогтоосон бол заримд нь нийлүүлэх чипийн хэмжээг баталгаажуулжээ. Ингэснээр Intel ирээдүйн орлогоо тогтворжуулахын зэрэгцээ өнөөгийн өндөр эрэлт, үнийн таатай орчныг удаан хугацаанд хадгалахыг зорьж байна.

Intel-ийн хувьцаа 2026 он гарснаас хойш 170 гаруй хувиар өссөн боловч зөвхөн 7-р сард 28 хувиар буураад байсан юм. Иймээс энэхүү тайлан нь сүүлийн үеийн уналтын дараах хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн чухал үзүүлэлт боллоо. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.