Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хасбанк ХК 9 тэрбум төгрөгийн хувьцаа эргүүлэн худалдан авна

Хасбанк ХК 9 тэрбум төгрөгийн хувьцаа эргүүлэн худалдан авна

Хасбанк ХК 9 тэрбум төгрөгийн хувьцаа эргүүлэн худалдан авна

ХасБанк ХК 2026 оны 7 дугаар сарын 23-наас 2027 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хэрэгжих, 9 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй хувьцаа эргүүлэн худалдан авахаар болжээ.

9 тэрбум төгрөгийн хэмжээ ямар ач холбогдолтой вэ?

Тус банкны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны идэвхийг харвал:

  • 2024 он: 6.9 тэрбум төгрөг
  • 2025 он: 7.8 тэрбум төгрөг
  • 2026 оны эхний хагас жил: 3.3 тэрбум төгрөг

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн 9 тэрбум төгрөгийн эргүүлэн худалдан авах санхүүжилт нь өмнөх жилүүдийн нийт хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээтэй дүйцэхүйц том дүн бөгөөд зах зээл дэх нийлүүлэлтийг шингээж, хувьцааны ханшийг тогтворжуулахад бодитой нөлөө үзүүлэх хэмжээний эх үүсвэр гэж үзэж болно.

Эргүүлэн худалдан авах үнэ 1,200 төгрөг. Тэгвэл худалдан авах үнэ ханшид ямар нөлөө үзүүлэх вэ?

2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар ХасБанк ХК-ийн хувьцаа 1,146 төгрөгөөр хаагдсан байна.

Эргүүлэн худалдан авах үнийг 1,200 төгрөг гэж тогтоосон нь зах зээлд тодорхой хэмжээний үнийн дэмжлэг бий болгох боломжтой. Ийм хэмжээний хөрөнгөөр нийлүүлэлтийг шингээх нь ханшийг 1,200 төгрөгийн бүсээс доош хүчтэй унах эрсдэлийг бууруулж, цаашлаад зах зээлийн эрэлт сайжрах тохиолдолд өмнөх түүхэн дээд ханш болох 1,335 төгрөг рүү өсөх суурь нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна.

ХасБанк ХК-ийн суурь үзүүлэлт ямар байна вэ?

2026 оны 1 дүгээр сарын 16-нд Монголбанк төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь банкны салбарын ашигт ажиллагаанд тодорхой дарамт болсон. Үүний улмаас өмнөх онуудтай ижил өндөр өсөлттэй санхүүгийн үр дүн үзүүлэх нь нийт банкны салбарын хувьд сорилт болоод байна.

Ийм нөхцөлд ХасБанк ХК:

  • Цэвэр ашгаа өмнөх оны мөн үеэс 2.7%-иар өсгөсөн
  • Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 2.6 нэгжээр буурсан

Түүхэн өсөлтийн хурдтай харьцуулахад даруухан үзүүлэлт боловч салбарын нийт сорилтыг харгалзан үзвэл ашигт ажиллагаагаа хадгалж, өсөлтөө үргэлжлүүлж буй цөөн банкны нэг хэвээр байна.

Эргүүлэн худалдан авах хөтөлбөрийн зорилго

ХасБанк ХК нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 9 дүгээр сарын 19-нөөс эхлэн хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн хөтөлбөр нь өмнөх бодлогын үргэлжлэл юм.

Хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй зах зээлээс худалдан авах бөгөөд дараах нөхцөлөөр хэрэгжинэ.

  • Эргүүлэн худалдан авах хувьцааны тоо - 7.5 сая ширхэг хүртэл
  • Худалдан авах дээд үнэ - 1,200 төгрөг
  • Нийт санхүүжилт - 9 тэрбум төгрөг хүртэл
  • Хөтөлбөрийн хугацаа - 2026.07.23 – 2027.07.22 (12 сар)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.