Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Өнөөдөр хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхэлж байгаа CXMT-ийн хувьцаа 470%-иар өсөв

Өнөөдөр хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхэлж байгаа CXMT-ийн хувьцаа 470%-иар өсөв

Өнөөдөр хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхэлж байгаа CXMT-ийн хувьцаа 470%-иар өсөв

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч Changxin Technology Group (CXMT)-ийн хувьцаа өнөөдөр Шанхайн технологийн компаниуд төвлөрсөн STAR Market бирж дээр анхны арилжаагаа хийж, ойролцоогоор 470%-иар өслөө.

Тус компани IPO-оо нэгж хувьцааг 8.66 юань-аар үнэлэн нийт 57.92 тэрбум юань (8.6 тэрбум ам.доллар) татан төвлөрүүлсэн бөгөөд арилжааны эхэнд хувьцааны ханш 49 юань хүрч огцом өссөн байна.

IPO танилцуулгын мэдээллээр, 2025 оны байдлаар CXMT дэлхийн DRAM зах зээлийн 7.67%-ийг эзэлж байсан. DRAM нь ухаалаг гар утас, компьютер, дата төвийн сервер зэрэг олон төрлийн электрон төхөөрөмжид ашиглагддаг үндсэн санах ойн чип юм.

2026 оны эхний улиралд 35.43 тэрбум юанийн үйл ажиллагааны ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеийн 2.83 тэрбум юанийн алдагдлаас ашигт ажиллагаанд шилжсэнийг харуулж байна. Үүнд дэлхий даяарх AI болон өндөр хүчин чадлын тооцооллын эрэлт өсөж, томоохон үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн хүчин чадлын хуваарилалт сайжирсан нь голлон нөлөөлжээ.

Мөн энэ сарын эхээр Apple компани Хятадын зах зээлд борлуулах төхөөрөмжүүддээ ашиглах зорилгоор CXMT-ийн DRAM чипийг туршиж эхэлсэн гэх мэдээлэл гарснаар компанид хөрөнгө оруулагчдын анхаарал улам нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.