Meta AI-д дахин бооцоо тавив: Мөнгөн урсгал огцом буурлаа
Meta Platforms II улиралд орлогоо 28%-иар өсгөж 60.8 тэрбум ам.долларт хүргэж, өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 3.6 тэрбумд хүрсэн ч AI дэд бүтцийн өндөр зардлын улмаас чөлөөт мөнгөн урсгал 91%-иар буурч, 784 сая ам.доллар болсон байна.
Meta мөн 2026 оны хөрөнгө оруулалтын зардлын хүлээлтээ 130-145 тэрбум ам.доллар болгон дахин өсгөж, AI дата төвүүд болон тооцооллын хүчин чадлаа эрчимтэй тэлэхээ мэдэгдэв. Гүйцэтгэх захирал Марк Цукерберг AI-д хийж буй энэхүү их хэмжээний хөрөнгө оруулалт нь ирээдүйд хувийн AI туслахууд болон байгууллагын AI үйлчилгээг Meta-ийн дараагийн том бизнес болно гэж үзэж байгаагаа онцоллоо.
Гэсэн ч энэ улиралд компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 6.18 ам.доллар болж, зах зээлийн 7.22 ам.долларын хүлээлтэд хүрээгүй нь AI-ийн өндөр зардал богино хугацаанд санхүүгийн үзүүлэлтүүдэд дарамт болж, хөрөнгө оруулагчдын дунд тодорхойгүй байдлыг бий болгоод байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
