Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

John Templeton

John Templeton

John Templeton

Бух зах зээл нь гутранги үед төрж, эргэлзээтэй үед өсч, өөдрөг үед ханаж, хэт сэтгэл хөөрөх үед үхдэг. Хамгийн их гутранги цаг үед хамгийн сайн худалдан авах үе, хамгийн өөдрөг үед бүхнээ зарах хамгийн зөв цаг

 

Их Британийн хөрөнгө оруулагч, банкир, сангийн менежер, сайн үйлстэн John Templeton

John Templeton нь АНУ-ын Winchester,Tennessee-д төрсөн бөгөөд эцэг эх нь түүнийг дэлхий ертөнцтэй танилцан, өөрийгөө хөгжүүлэхийг үргэлж дэмждэг байжээ. Тэрбээр Yale-ийн их сургуульд элсэн орсон ч яг нэг жилийн өмнө тохиосон их хямралаас үүдэн аав нь сургалтын төлбөрийг нь төлж чадахгүйд хүрэв. 


Гэхдээ тэрбээр бууж өгөлгүйгээр өөрөө ажил хийж, сургалтын төлбөрөө төлж байсан бөгөөд амжилттай төгсөж чаджээ. Дараа нь Oxford-ийн их сургуулийн Balliol College-ийг хуулийн магистрийн зэрэгтэйгээр төгсчээ. Тэрээр CFA зэрэгтэй байсан бөгөөд үнэ цэнийн хөрөнгө оруулалтын эцэг Бэнжамин Грахамын оюутан байсан юм.   


John Templeton их сургуулиа төгссөний дараа дэлхийг тойрон аялж, улмаар 1397 онд АНУ-д эргэн ирэхдээ Fenner & Beane хэмээх үнэт цаасны брокерийн компанид ажиллах болов. Энэ үедээ хаана ямар хөрөнгө оруулалтын боломжууд байгааг судалсан гэдэг. 
Улмаар 1960 оны үед Японд хөрөнгө оруулснаар, АНУ-аас өөр зах зээлд хөрөнгө оруулсан анхны томоохон хөрөнгө оруулагч болжээ.   
Түүний анхны хөрөнгө оруулалт 1937 онд эхэлсэн бөгөөд 1939 оноос эхлэн АНУ-ын биржид байгаа нэг ам.доллараас бага үнэтэй бүх хувьцаанаас авч эхэлжээ. Учир нь Гитлерын Герман Европт дайн эхлүүлсэн учраас АНУ-ын компаниуд эндээс ашиг хүртэнэ гэж тооцоолсон байна. 


Ингэхдээ тэрээр 1 ам.доллараас бага үнээр зарагдаж буй хувьцаанаас тус бүр 100 ширхгийг авчээ. Ингээд дөрвөн жилийн хугацаанд тэрээр 400 хувийн ашиг олжээ. Энэ үйлдэл нь түүнийг үнэ цэнийн хөрөнгө оруулагч гэдгийг батлан харуулдаг юм.  
   

Тэрээр 1954 онд өөрийн хамтын сангаа Templeton Growth Fund нэрээр байгуулсан бөгөөд тус сан нь 38 жилийн турш жилд дунджаар 15 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. 


1992 онд өөрийн фирмийг 13 тэрбум ам.доллараар худалдсанаас хойш сайн үйлсийн аянд цаг хугацаагаа зарцуулж эхэлсэн юм. Тэрээр өөрийн сангаа Franklin Resources Inc-д худалдсан бөгөөд шинэ компанийг Franklin Templeton Investments болгож өөрчилжээ. 


Мөн тэрээр сүргийг сөрж хөдөлдөг контрариан хөрөнгө оруулагч юм. 1990 оны сүүлчээр интернэт компаниудын хөөсрөлийн үеэр дотком хувьцаануудыг шорт хийсэн бөгөөд хямралын үеэр үлэмж хэмжээний ашиг олжээ. 
 
Алдартай хэлсэн үгс:

  1. “Би хэзээ ч үнэтэй зүйл худалдан авах замаар харилцагчдадаа ашиг олж өгч байгаагүй” 
  2.  “Бух зах зээл нь гутранги үед төрж, эргэлзээтэй үед өсч, өөдрөг үед ханаж, хэт сэтгэл хөөрөх үед үхдэг. Хамгийн их гутранги цаг үед хамгийн сайн худалдан авах үе, хамгийн өөдрөг үед бүхнээ зарах хамгийн зөв цаг” 
  3. Амжилт бол шинэ асуултуудад үргэлж хариулт хайх процесс юм.

 
 Хөрөнгө оруулалтын зарчим 

  1. Урт хугацааны үнэ цэнийн хөрөнгө оруулалт хийх – value investing 
  2. Сүргийг сөрж хөрөнгө оруулалт хийх – contrarian 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.