Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

AI-ийн эрэлт Palantir-ийн өсөлтийг үргэлжлүүлж байна

AI-ийн эрэлт Palantir-ийн өсөлтийг үргэлжлүүлж байна

AI-ийн эрэлт Palantir-ийн өсөлтийг үргэлжлүүлж байна

Palantir Technologies хиймэл оюунд суурилсан дата аналитикийн платформын эрэлт хүчтэй хэвээр байгаатай холбоотойгоор 2026 оны орлогын төсөөллөө өмнөх $7.65-7.66 тэрбум ам.доллараас $8.15-8.16 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

Цаашилбал, хоёрдугаар улиралд Palantir-ийн орлого 93%-иар өсөж $1.94 тэрбум ам.долларт хүрсэн бол нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг $0.41 болж, зах зээлийн $0.35-ын хүлээлтээс өндөр гарсан байна. Үүнээс гадна АНУ-ын төрийн байгууллагуудаас бүрдүүлсэн орлого 90%-иар өсөж $809 сая ам.долларт хүрсэн нь батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын салбар дахь AI шийдлүүдийн эрэлт өндөр байгааг харуулжээ.

Гүйцэтгэх захирал Алекс Карп компанийн өсөлтийн хурд өмнө нь байгаагүй түвшинд хүрсэн гэдгийг онцолсон байна. Palantir нь АНУ-ын Засгийн газрын Golden Dome пуужингийн довтолгооноос хамгаалах төслийн хүрээнд программ хангамж хөгжүүлж байгаа нь компани төрийн сектор дахь байр сууриа улам бэхжүүлж байгааг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.