AI дэх хөрөнгө оруулалтууд нь SpaceX компанид дарамт болж байна
SpaceX IPO хийснээсээ хойших анхны санхүүгийн тайлангаа танилцуулж, орлого болон алдагдлын үзүүлэлтээр шинжээчдийн төсөөллөөс илүү сайн үр дүн үзүүлсэн ч хиймэл оюун ухааны дэд бүтцэд зарцуулсан их хэмжээний хөрөнгө оруулалт хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Компанийн 2-р улирлын орлого 7.81 тэрбум ам.доллар болж, зах зээлийн 6.93 тэрбум ам.долларын хүлээлтийг давсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 92%-иар өсөж, 4.1 тэрбум ам.доллароос 7.81 тэрбум ам.долларт хүрсэн бол цэвэр алдагдал 1 тэрбум ам.доллароос 541 сая ам.доллар болж буурсан байна.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид компанийн эрчимтэй өсөж буй хөрөнгө оруулалтын зардал (CapEx)-д илүү анхаарал хандуулжээ. SpaceX өнгөрсөн онд нийт 4.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд үүний гол шалтгаан нь AI дэд бүтцэд хийсэн томоохон хөрөнгө оруулалт байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
