Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

AMD-ийн өсөлтийн шинэ хөдөлгүүр: AI дата төв

AMD-ийн өсөлтийн шинэ хөдөлгүүр: AI дата төв

AMD-ийн өсөлтийн шинэ хөдөлгүүр: AI дата төв

AMD-ийн хоёрдугаар улирлын тайлан зах зээлийн хүлээлтээс давж гарсан нь компанийн өсөлт зөвхөн ерөнхий технологийн сэргэлтээс бус, AI болон дата төвийн эрэлтээс улам хүчтэй хамаарах болсныг харууллаа. Тус компанийн орлого өмнөх оны мөн үеэс 50%-иар өсөж 11.54 тэрбум ам.долларт хүрсэн бол нэгж хувьцаанд ногдох ашиг 1.66 ам.доллар гарч, зах зээлийн хүлээлтээс давсан байна.

Тайлангийн хамгийн гол онцлох хэсэг нь дата төвийн бизнес байв. Энэ сегментийн орлого 6.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 107%-иар өссөн нь AMD-ийн өсөлтийн гол хөдөлгүүр AI серверийн эрэлт болж байгааг тод харуулж байна.

Тайлангаас харахад AMD-ийн AI дата төвийн хөрөнгө оруулалт хэвээр үргэлжлэх бөгөөд цаашид компанийн үнэлгээ, хувьцааны хөдөлгөөн нь дата төвийн орлогын өсөлт зэрэг үзүүлэлтүүд бодитоор тогтвортой үргэлжлэх эсэхээс ихээхэн хамаарах төлөвтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.