Иран: АНУ буулт хийвэл Ормузын хоолой нээгдэнэ
Иран, Оман Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх шинэ тээврийн чиглэл тогтоох хэлэлцээрээ эцэслэх шатандаа орсон ч Иран хоолойг бүрэн нээхээс өмнө АНУ хориг арга хэмжээг цуцлах, царцаасан хөрөнгийг чөлөөлөх, цэргийн заналхийллээ зогсоох зэрэг шаардлагыг биелүүлэх ёстой гэж мэдэгдлээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчийн хэлснээр, Оман улстай хийж буй хэлэлцээр нь дээрх нөхцөл биелсний дараа Ормузын хоолойг дахин нээх үед ашиглах шинэ усан замыг тодорхойлох зорилготой гэжээ. Харин АНУ худалдааны тээвэрлэлтийг саадгүй сэргээх тохиролцоонд хүрвэл Ираны боомтуудад тавьсан бүслэлтийг цуцлах боломжтой гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ Ормузын хоолойгоор өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөнд хэн хяналт тавих вэ гэдэг нь хэлэлцээрийн хамгийн маргаантай асуудал хэвээр байна.
Хэрэв талууд хяналт, хориг арга хэмжээ, аюулгүй байдлын нөхцөл дээр тохиролцоонд хүрч чадахгүй бол дэлхийн газрын тосны нийлүүлэлт, далайн тээврийн урсгалд үзүүлэх эрсдэл үргэлжлэх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
