Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Монголбанк бодлогын хүүг 12.5% болгож нэмэгдүүллээ

Монголбанк бодлогын хүүг 12.5% болгож нэмэгдүүллээ

Монголбанк бодлогын хүүг 12.5% болгож нэмэгдүүллээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж, инфляцын дарамт болон иргэдийн инфляцын хүлээлт нэмэгдэж буйтай холбоотойгоор мөнгөний бодлогыг чангаруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.5%, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж 14.5% болголоо.

Инфляц 13%-д хүрч, үнийн өсөлтийн хүрээ тэлэх эрсдэл нэмэгдэв

Монгол Улсын инфляц сүүлийн таван сар дараалан нэмэгдэж, 7 дугаар сард 13%-д хүрсэн байна. Үүний 6.5 нэгж хувийг дотоодын хүнсний бүтээгдэхүүн, 1.2 нэгж хувийг шатахуун, 0.8 нэгж хувийг төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлжээ.

Үүний зэрэгцээ иргэдийн инфляцын хүлээлт нэмэгдсэн нь цалин, хэрэглээ болон бизнесүүдийн үнэ тогтоох шийдвэрт нөлөөлж, нийлүүлэлтийн гаралтай түр зуурын үнийн өсөлтийг илүү удаан үргэлжлэх инфляц болгон хувиргах эрсдэлтэй гэж Монголбанк үзжээ. Харин хүнсний үнийн дарамт ойрын хугацаанд буурах хүлээлттэй. Наадмын дараа махны нийлүүлэлт нэмэгдэж үнэ буурч эхэлсэн бөгөөд мах, хүнсний ногооны нийлүүлэлт цаашид нэмэгдэхийн хэрээр хүнсний инфляц тогтворжих төлөвтэй байна.

Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь хүнс, шатахууны үнийн өсөлтийг шууд бууруулах гэхээс илүүтэй нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт эдийн засгийн бусад хэсэгт тархахаас сэргийлэх, инфляцын хүлээлтийг тогтворжуулах зорилготой байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.