Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Улсын төсөв: Орлого өссөн ч алдагдал тэлэв

Улсын төсөв: Орлого өссөн ч алдагдал тэлэв

Улсын төсөв: Орлого өссөн ч алдагдал тэлэв

Улсын нэгдсэн төсвийн 2026 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэл гарлаа. Төсвийн орлого өссөн хэдий ч зарлага түүнээс хурдтай нэмэгдэж, алдагдал өмнөх оноос мэдэгдэхүйц тэлсэн байна.

Тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.0%-иар өсжээ. Үүнд нийгмийн даатгалын орлого 15.8%, НӨАТ-ын орлого 12.1%, орлогын албан татварын орлого 9.8%-иар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ нь цалин, хэрэглээ, бизнесийн эргэлт бодитоор нэмэгдсэний илрэл юм.

Харин төсвийн зарлага 19.5 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 15.5%-иар нэмэгджээ. Ялангуяа хөрөнгийн зардал буюу барилга байгууламж, тоног төхөөрөмжид зарцуулалт эрчимжиж 31.8%-иар өссөн нь төсвийн зарлагын өсөлтийн гол шалтгаан болсон байна.

Ингэснээр тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийн 1.3 их наяд төгрөгийн алдагдлаас хүчтэй тэлэв.

Энд анхаарах гол зүйл нь алдагдлын бүтэц юм. Хөрөнгийн зардлын өсөлт давамгайлж байгаа нь төсвийн зарцуулалт дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг хөрөнгө оруулалтад чиглэж байгааг харуулна. Гэхдээ эдгээр хөрөнгө оруулалтын үр өгөөж, хэрэгжилтийн чанар нь алдагдал урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих эсэхийг тодорхойлох юм.

Товчхондоо, төсвийн орлого нэмэгдэж байгаа ч зарлага илүү хурдацтай өсөж байна. Тиймээс оны сүүлийн хагаст зарлагын өсөлт саарч, орлогын өсөлттэй хэр зэрэг ойртох нь төсвийн гол анхаарах үзүүлэлт болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.