АНУ, Канадын худалдааны зөрчил хурцдаж, 50%-ийн тариф хэрэгжиж эхэллээ
АНУ, Канадын худалдааны хэлэлцээ тохиролцоонд хүрэлгүй зогссоноор хоёр улсын худалдааны харилцаа дахин хурцадлаа. АНУ Канадын 20 орчим тэрбум ам.долларын импортын бараанд 50%-ийн тариф хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд дарс, сүүн бүтээгдэхүүн, тавилга, цемент, хувцас болон бусад бүтээгдэхүүн багтаж байна.
Үүний хариуд Канадын Ерөнхий сайд Марк Карни 9-р сарын 8-наас АНУ-ын бараанд ижил дүнгээр хариу тариф ногдуулахаа мэдэгдэв. Канадын арга хэмжээ ган, сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, цаасны үйлдвэрлэл зэрэг салбарыг хамрахаар байна.
Хоёр тал хэлэлцээр байгуулахад ойрхон байсан ч эцсийн мөчид нөхцөл дээр санал зөрөлджээ. Шинэ тариф болон Канадын хариу арга хэмжээ нь хоёр улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, компаниудын зардал болон хэрэглээний барааны үнийг өсгөх эрсдэлтэй байна. Одоогоор шинэ худалдааны хэлэлцээ товлогдоогүй байгаа нь АНУ, Канадын худалдааны зөрчил ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэйг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
