Биткойны ханшийн өсөлт хэр бодитой вэ?
Крипто зах зээл тэр дундаа биткойны ханш сүүлийн долоо хоногийн турш 25 гаруй хувиар өслөө. Тэгвэл өсөлтийн гол шалтгаануудын нэг нь Clarity Act батлагдах хүлээлтээс гадна АНУ-ын макро орчны өөрчлөлт байлаа. АНУ-ын Сангийн яам урт хугацаатай Засгийн газрын бондын худалдан авалтаа 2 дахин нэмэгдүүлэхээ мэдэгдсэнээр бондын өгөөж түр хугацаанд буурч, хөрөнгө оруулагчдын Bitcoin, алт зэрэг хөрөнгө рүү чиглэх сонирхол нэмэгджээ.
Өсөлтийг дэмжсэн өөр нэг чухал хүчин зүйл нь Bitcoin ETF-үүд рүү орж буй хөрөнгийн урсгал байв. Өнгөрсөн долоо хоногт спот Bitcoin ETF-үүдэд нийт $1.92 тэрбумын цэвэр хөрөнгө орсон нь өнгөрсөн 10-р сараас хойших хамгийн өндөр долоо хоногийн үзүүлэлт болжээ.
Мөн Bitcoin-ийн үнэ огцом өсөх үед ханш буурна гэж бооцоо тавьсан хөрөнгө оруулагчдын $4 тэрбумаас дээш хэмжээний short позици албадан хаагдсан байна. Энэ нь худалдан авалтыг улам нэмэгдүүлж, өсөлтийг богино хугацаанд хурдасгасан гол хүчин зүйлсийн нэг болжээ.
Гэвч ханш $80,000 орчмын түвшинд тогтвортой байж чадах эсэх нь дараагийн чиг хандлагыг тодорхойлох чухал үзүүлэлт болохоор байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
